05 February 2018

Сирийн мэдээ

ОХУ-ын агаарын нисэх хүчин 3-ны өдөр штурмовик ангилалын Су-25 онгоцоо Сирийн тэнгэрт алдсан. Саракиб гэдэг газар байлдааны даалгавараа биелүүлж байхад нь газараас сөнөөсөн байгаа юм. Ямар зэвсгээр устгасан нь тодорхойгүй байгаа.
Интернэтэд босогчдын авсан олон зураг тэр өдөртөө нийтлэгдсэн.
Уг нь нисэгч нь онгоцоо газар унахаас өмнө бүхээгээ орхиж чадсан байна лэ. 
Гэвч фронтоос 10-15км зайд сүйрсэн болохоор түүнийг аврах боломж үндсэндээ байгаагүй.
Нисэгчийг агаарт буудаж алсан гэсэн хувилбар эхэлж байсан боловч сүүлд газардсан хойноо ч тэрбээр бууж өгөлгүй гар буугаараа буудалцсан нь тодорхой болсон. Нэг бүтэн, хоёр хагас дайз үлдсэнийг босогчид бичиг баримтынх нь хамт харуулсан.
Дараахан нь оросууд тэр дүүргийг газартай нь тэгшилсэн. Агаараас цохилт өгч Газар дундах тэнгисээс хүртэл пуужин харваад амжсан. 

Гэвч нисэгч тэглээ гээд босоод ирэхгүй л дэ. Сүүлчийн тулаан нь:

Хошууч цолтой Роман Филипов гэдэг залуу байж.
Буудалцаж байгаад найдвар тасархад олзлогдохгүйн тулд гранат гартаа дэлбэлээд үхэж.

2 comments:

  1. шарилыг нь яаж авчирч чадав? сонссон уншсан мэдээ бн уу?

    ReplyDelete
    Replies
    1. Оросын цэргийн тагнуул Туркийн талтай холбогдож шарилыг нь босогчдоос авсан байсан. Мөн нөхөж баатар цол олгосон байна лэ.

      Delete