17 February 2018

Кино тойм

Сүүлийн үед гарсан кинонуудыг сайн үзэж байгаа. Онцгой халуун өдрүүдэд орой гэртээ бүгчимдэж сууснаас кинотеатрт 2-3 цаг болчихоод ирэхлээр дээр юм. Сүүлд үзсэн нь: Jumanji, The Commuter, Den of Thieves, Maze Runner г.м. Бас нэг ачийг нь хулгайлчихаад байхад сохор зоос гаргадаггүй тэрбумтан өвгөний тухай кино, нэрийг нь санахгүй юм. Яагаав, бодит түүх дээр үндэслэсэн, ачийнх нь чихийг шуудангаар илгээж орхидог. За тэр яахав.
Энэ бүх кино дундаас би нэг уран бүтээл онцгойлох гэсэн юм. 15:17 to Paris. Клинт Ийствуд зөнөөд юу найруулж орхисоныг би лав ойлгошгүй. Баримтат кино гэлтэй, гэхдээ хэд дахин уйтгартай. Трейлерийг нь үзэлгүй, үзэгчид юу бичсэнийг уншилгүй сохороор орсны гай. 
5 байна уу 6 дугаар ангид байхдаа ангийн найз Далайтай хичээлээ таслан байж Ялалтад "Тагнуулчийн дууль" (одоо болтол нэрийг нь мартаагүй!) гэдэг Хойд Солонгосын кино үзэж билээ цус. Нэрэнд нь болсон л до. Орчуулга байхгүй, солонгос хэл дээр. Кино эхлэхэд байлдаан гарсан боловч төд удалгүй нэг өвгөн яриад эхэлсэн. Яриад байдаг, яриад байдаг, солонгосоор шүү дэ. Ерөөсөө дурдатгалаа хуваалцаад байгаа юм. Далай бид хоёр "за ингэж байгаад нэг байлдах байлгүй дэ" гэж хүлээсээр байтал кино дуусаж билээ. Ийствудын кинонд нойр хүрээд нүд анилдаж байхад дээрх түүх өөрийн эрхгүй санаанд орж ирсэн дэ. Цаг хугацаа спираль хэлбэртэй, бүх зүйл давтагддаг гэдэг үнэн бололтой, хэ-хэ.

No comments:

Post a Comment