28 February 2018

Cure - Inbetween Days

UPD 2018.02.28 19:42 


2011.06.09 14:40
.: энд ажиллахаа байсан embed code байв :.

27 February 2018

Timelapse in Hong Kong

Crash Cam

Машины хямдхан камертай болоод авсан.
Туршилт ч хийж үзсэн.
Үгүй ээ яахвээ монголчуудаа гэдэг шиг сайн нарийвчлалтай биш ч гэлээ бичлэг хийж болох л юм байна.

26 February 2018

Stradbroke Ferries

2018.02.03-ны өдөр. 
Урдьчилаад онлайнаар ferry-д захиалга өгсөн байв. Заагдсан хугацаанд Cleveland дахь зогсоол дээр ирж boarding pass-аа аваад дараалалд зогсов.
Машинуудыг гурван эгнээнд цувуулж усан онгоцонд ачихад бэлдсэн байлаа. 80 орчим хувь нь 4x4 ангилалын crossover эсвэл jeep. Арал дээр оффроуд хийж амрах гэж буй улс гэсэн үг.
Дараалалд зогсож байхдаа уйдаад захиалгын хуудсаа уншиж суутал гоё заалт олдов: хэрэв захиалга цуцалвал fee төлөөд мөнгөө 12 сарын (!!!) дотор дансандаа эргүүлж авах нь.
Ferry дээр углааш, туфльтэй зугаалах хориотой боловч углааштай хүмүүс хангалттай их байв.
Тээр цаана зорьсон арал харагдаж байна. 
Тэр дор миний машин зогсож байна. 
Австралид юу нь таалагддаг вэ гэвэл кофе хаана л бол хаана олддог. Ямарч жижиг кафе, ШТС, гудамжны будка байсан чанасан кофе бол байж л байна. Би кофенд дуртай нь дуртай, гэхдээ улаан фанат бол биш. Усан онгоц дээрх кафе арал болон ferry-гээ сурталчилсан аягатай байж таарав.
Өглөөний рейс пиг байсан бол буцахад усан онгоц хоосон шахуу, 8-9-хөн машинтай байв. Хүмүүс кэмпингээр арал дээр хоноглодгийн шинж. 
Буцад үеэр яг нар жаргаж таарсан.

25 February 2018

Gold Coast өндрөөс

2018.02.25-ны өдөр.
Gold Coast-ын Q1 цамхагийн 77 давхарт гарч үзэв. SkyPoint Observation Deck энд байрлах бөгөөд хотыг өндрөөс харах боломжийг олгодог. 
Энэ хаалганы цаана хурдны лифт бий, 40 гаруй секундэд дээш гаргана.
Зэ тэгээд Gold Coast алган дээр мэт сайхан харагдана да.
Надад Gold Coast таалагддаг юм. Шинэ хот болохоор байшин барилга нь өндөр, хийц загвар нь орчин үеийн, гудамж талбай нь цэвэрхэн, далайн эрэг дээр байрладаг болохоор beach-үүд алхам тутамд, парк цэцэрлэг ихтэй, гоё трамвай явдаг г.м. олон сайхан зүйл бий.

24 February 2018

Blue October - I Hope You're Happy

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Манай охидууд жижиг самбаруудтай юм, хэн нь ч хэзээ ч авч өгсөн юм бүү мэд. Багынх нь ногоон, томынх нь цэнхэр өнгөтэй. 
Бага охин самбараа сайн ашигладаг. Тухайлбал усан сэлэлтийн хичээлдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авч ирээрэй гэснийг мартахгүйн тулд:
Энд англи цагаан толгой ч мэдэхгүй нөхөр ирсэн гэхэд бас яахвээ. Найз заримдаа эгчийгээ өднө:
Самбартаа их ач холбогдол өгдөгийг ар тал нь илтгэнэ: 
Хоёр найз хийх юм нь олдохгүй болохоороо "Юу зурах юм?" гэж байгаад нэг сэдэв олоод зурдаг.  Жишээ нь: "Аав орон дээрээ утсаараа тоглоод хэвтэж байгаа нь". Би энд эрээн бандагатайгаа тухалж, нуруун дээр маань зураач сууж байх юм. Бага охин таб дээрээ тоглоод, коридорт хүү бас утсаа ширтээстэй алхана. Өөрийгөө хөөрхөнөөр дүрсэлж бусдыг төдийлөн гоё харагдуулах гэж хичээгээгүй нь анзаарагдна. Мөн надад суганы чинь үс зурагдсан шүү гэж мэдэгдсэн :( 
Харин энэ бага охины хувилбар. Аав нь нөгөө л эрээн бадагатайгаа утсаа самардаж байгаад унтаж. Хүү орны хажууд бас хэвтээстэй. Хөлний үсийг харин ч нэг харамгүй харуулж дэ:
Бага охин эгчийгээ зурсан байдал. Чихэвчээр дуу сонсоод сандал дээр атираад сууж байгаа юм гэсэн:
Бас нэг аавын зураг, энэ удаад ажлынхаа ширээний ард. Тиймээ! Дахиад судалтай бандагатай ба суганыхаа үстэй гарч: 
Харин бага охин намайг бараг DJ шиг зурж:
Нэг иймэрхүү маягаар хүүхэд нохойн доог болоод л байж байдаг юм да зайлуул, хэ-хэ. 

21 February 2018

The Prodigy feat. Sleaford Mods - Ibiza

Hey Buddy, Can You Give Me a Hand?

UPD 2018.02.21 23:29 
Тест. 

Хэдийгээр робот ч гэлээ Бостон динамиксийн инженерүүд өшиглөж бариад, чирч гулдархаар нь өрөвдөөд байдаг ш дэ :'(

2018.02.14 20:55

20 February 2018

Зэвсэгт халдлагын тухай

Сүүлийн үед халдлагууд тогтмол гарч байгаа. Тэсрэх бөмбөг дэлбэлдэг байсан бол хүн их цугларсан газарлуу том машинаар дайрч орох, сургууль, сүмд буудлага хийх нь ихэслээ. Цаашлаад улам л урьдчилан сэргийлэхэд бэрх арга замуудыг бодож олох нь гарцаагүй. 
Энд ядаж гэмгүй иргэдийг буудах явдлыг багасгахын тулд галт зэвсэгт хатуу хяналт тавих нь зөв гэж хувьдаа боддог. Буу зэвсгийн худалдааг дэмжигчид "хутга бариад л дайрна шүү дэ, тэгээд хутга хориглох уу" гэдэг. Хутга хориглохгүй нь ойлгомжтой, гагцхүү мэстэй хүн нэг дор хэдэн хүн бүрэлгэх билээ, автоматтай хүн хэдийг хороох билээ гэдгийг л бодолцох нь зөв. Ямар шашин шүтэх нь хувь хүний хэрэг, гэхдээ улс орондоо бид хууль дүрмээ тогтооно гэсэн төр засгийн хатуу бодлого л терроризмыг хязгаарладаг юм шиг санагддаг.

19 February 2018

BBQ

UPD 2018.02.19 22:38
Би мах шараад зураг авч бариагүй. Гэвч дарсан хүн бас байнаа байна.
2018.02.18 18:37
Брисбен хотын дүүрэг болгонд парк бий, бараг парк болгонд нь BBQ area бас бий. Ирлээ, товч дарлаа, төмөр халлаа, мах юмуу зайдас шарж идлээ, цэвэрлэлээ, явлаа. Гэхдээ мах энгийнээр шарж идэх нь нэг зүйл, задгай гал дээр шарах нь ондоо зүйл юм. Харамсалтай нь хаа дуртай газар задгай гал түлээд байж болохгүй л дэ. Хэрэв манайх түрээсийн байшинд байсан бол бэкяарддаа галаа түлнэ үү, лаагаа иднэ үү хамаагүй. Даанч тусдаа байшинд биш орон сууцанд амьдарч байгаа болохоор арга байхгүй. 
Хэд хэдэн парк болон кэмпинг area-д задгай гал түлж болдог юм. Гэрээс 10 хүрэхгүй км-т хамгийн ойрхон нь. Тэнд шорлог, хорхог хийх бололцоотой гэсэн үг. Уг нь ойрхон амьдардаг байсан монгол айл мангаал, шор, битүү чанагч г.м. хорхог, шорлог хийхэд хэрэгцээтэй бүхэнтэй байсан юм. Даанч сая 1 сард нутаг буцчихсан. Тиймээс өнгөрсөн 7 хоногт зорин байж бүх шаардлагатай зүйлс худалдан авч өнөөдөр нэг юм махсаагаа гаргалаа )

18 February 2018

17 February 2018

Кино тойм

Сүүлийн үед гарсан кинонуудыг сайн үзэж байгаа. Онцгой халуун өдрүүдэд орой гэртээ бүгчимдэж сууснаас кинотеатрт 2-3 цаг болчихоод ирэхлээр дээр юм. Сүүлд үзсэн нь: Jumanji, The Commuter, Den of Thieves, Maze Runner г.м. Бас нэг ачийг нь хулгайлчихаад байхад сохор зоос гаргадаггүй тэрбумтан өвгөний тухай кино, нэрийг нь санахгүй юм. Яагаав, бодит түүх дээр үндэслэсэн, ачийнх нь чихийг шуудангаар илгээж орхидог. За тэр яахав.
Энэ бүх кино дундаас би нэг уран бүтээл онцгойлох гэсэн юм. 15:17 to Paris. Клинт Ийствуд зөнөөд юу найруулж орхисоныг би лав ойлгошгүй. Баримтат кино гэлтэй, гэхдээ хэд дахин уйтгартай. Трейлерийг нь үзэлгүй, үзэгчид юу бичсэнийг уншилгүй сохороор орсны гай. 
5 байна уу 6 дугаар ангид байхдаа ангийн найз Далайтай хичээлээ таслан байж Ялалтад "Тагнуулчийн дууль" (одоо болтол нэрийг нь мартаагүй!) гэдэг Хойд Солонгосын кино үзэж билээ цус. Нэрэнд нь болсон л до. Орчуулга байхгүй, солонгос хэл дээр. Кино эхлэхэд байлдаан гарсан боловч төд удалгүй нэг өвгөн яриад эхэлсэн. Яриад байдаг, яриад байдаг, солонгосоор шүү дэ. Ерөөсөө дурдатгалаа хуваалцаад байгаа юм. Далай бид хоёр "за ингэж байгаад нэг байлдах байлгүй дэ" гэж хүлээсээр байтал кино дуусаж билээ. Ийствудын кинонд нойр хүрээд нүд анилдаж байхад дээрх түүх өөрийн эрхгүй санаанд орж ирсэн дэ. Цаг хугацаа спираль хэлбэртэй, бүх зүйл давтагддаг гэдэг үнэн бололтой, хэ-хэ.

14 February 2018

Плакатууд

Кинотеатрт.
Эмнэлэгэт. 
Барилга дээр. Нөхдүүд гараар мөр хооронд нэмж бичсэнийг унших хэрэгтэй ) 

VDay

Өмнөх жилийн пост: click!
Ноднин жил энэ өдөр интернэтээс олж харсан хамгийн инээдтэй зураг. Баяр тэмдэглэх хувилбарууд:

12 February 2018

Light of Lisbon

Малыш

UPD 2018.02.12 13:50
Кино.


Мумий Тролль.


UPD 2012.08.01 10:10
Алагдсан линкүүдийг шинэчилж 3 жилийн өмнөх постыг сэргээв.
Кино.

<энд ажиллагаагүй embed code байв>
Мумий Тролль.
<энд ажиллагаагүй embed code байв>

2009.10.10 14:40
Кино хамтлаг дуулсан нь.
<энд ажиллагаагүй embed code байв>


Мумий Тролль хамтлагийн хувилбар.
<энд ажиллагаагүй embed code байв>

11 February 2018

Нийгмийн даатгалаа яаж төлөх вэ?

Өчигдөр айлд зочилсон юм. Яриан дундуур "Нийгмийн даатгалаа яаж төлөх вэ?" гэдэг хэллэгийг эхнэр бид 2 мэддэггүй болж таарав. Тийм ямар юм байнаа гэсэн чинь залуучууд "Энийг мэдэхгүй хаагуур явсан юм?" гээд. Тэгсэн ийм бүтээл байдаг юм байна Tez Cadey - Seve.

Анхааралтай сонсвол: 
Нийгмийн даатгалаа яаж төлөх вэ? Ээ сда уйлж байна, ээ сда уйлж байна хэмээж буй нь яалт ч үгүй үнэн юм. 
Ингэж болдог юмуу?

09 February 2018

Australia Zoo. Part 2

Өмнөх дугаар: click!
2017.09.23. Амьтны хүрээлэнгийн газрын зураг.
Visitor guide.
Бэлэг дурсгалын дэлгүүр.
Ан амьтадын хэдэн фото.
Бодит бус.
Бодит.