14 August 2017

Broncos vs Sharks

Хэдэн өдрийн өмнө эхнэр "Хүүхдүүдийн сургуулиас rugby үзэх үү?" гэж байна, яах юм? гэхлээр нь үзчихье гэлээ. Удахгүй охин тасалбарууд аваад ирэв.
Suncorp цэнгэлдэх манайхаас хол биш, орой салхилангаа алхаад очив. Зогсоол байхгүй шүү, автобусанд үнэгүй сууж болно гэж байсан хэдий ч алхмаар санагдаад. Цагдаа стадионы дэргэдэх автозамын зарим эгнээг хаасан, цэнгэлдэхийн гадаа түм түжигнэж бум бужигнаж байлаа. Худалдаа наймаа ч их гарч. Бид гадна нэг их сааталгүй дотогш орлоо. Суудал дээрээ ирсэн чинь хэдэн хятад хээв нэг сууж байх юм. Уучлаарай, та нар суудлаа андуурсан бололтой гэсэн чинь зангүй шүү, урдаас шулганаад, тасалбар дээрх суудлын тоог хуруу гараараа заагаад. Та хэд буруу эгнээнд суучихсан байна гээд байхад ойлгохгүй, хөлдүү гарууд байна лэ шүү бас. Цэнгэлдэх арай дүүрээгүй, гэхдээ нилээн дөхсөн.
Эзэн баг илт давуу ялалт байгуулав. Тоглолт дуусах үеийн бичлэг:

Ер нь ширүүн юм болдог юм билээ, цусаа гартал л үзсэн зарим нэг нь. Коридорт пиво зарж байсан болохоор халсан, согтсон хүн цөөнгүй таарсан. Нэг гар баавгайдуулаад гарч харагдсан, ха-ха.   
Тоглолтын тойм:

No comments:

Post a Comment